Нийтэлсэн: 2019 он 03 сар 13. 08 цаг 29 минут

Барилгын салбарын мэдээллийг сайжруулах, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн мэдээллийг шинээр бий болгох, олон нийтэд хүргэх, ажлын хүрээнд БХБЯ болон Барилгын хөгжлийн төвийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Билэгжаргал, ахлах мэргэжилтэн Г.Цэрмаа, Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Я.Мөнх-Эрдэнэ, тус хэлтсийн мэргэжилтэн Ч.Дөлгөөн, ҮСХ-ны ЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан болон холбогдох албан хаагчид оролцлоо.

Уулзалтаар цаашид барилгын салбарын мэдээллийг илүү сайжруулж, уялдуулах талаар байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болов. Энэ хүрээнд БХБЯ-наас барилгын салбарт, тэр дундаа барилгын материал үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр, статистик мэдээллийн хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэв. Харин ҮСХ-ноос барилгын салбарын статистик мэдээллийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :