Нийтэлсэн: 2019 он 03 сар 14. 14 цаг 09 минут

Монгол хүний амьдралын хэв маягийг тодорхойлж, өдрийн 24 цагт юу, юу хийж, түүндээ хэчнээн цаг хугацаа зарцуулж буйг тодорхойлдог Цаг ашиглалтын судалгааг энэ онд хуулийн дагуу зохион байгуулахаар Үндэсний статистикийн хороо бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа.

Үүнтэй холбоотойгоор судалгааны мэдээлэл цуглуулалтын ажилтнуудад зориулсан сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна. Төвийн бүсийн сургалтыг Улаанбаатар хотод өчигдөр, эхлүүлсэн.

Цаг ашиглалтын судалгааг улирлаар зохион байгуулдаг. Эхний улирлын мэдээлэл цуглуулалтын ажил энэ сарын 16-наас эхэлнэ. Энэ жил Дорнод, Хэнтий, Дундговь, Төв, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган аймаг болон Улаанбаатар хотын нийт 4000 өрхийг хамруулах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :