Нийтэлсэн: 2019 он 03 сар 18. 11 цаг 49 минут

Гамшгийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа  Дэлхийн болон үндэсний түвшний бодлого, хөтөлбөр, олон улсын конвенц, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх, улс, орон нутгийн түвшинд гарч байгаа гамшиг, осол, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах, гамшгийн чиглэлээр бодлого боловсруулах, төлөвлөх, эрсдэлд анализ хийх, гамшгийн үйл ажиллагааны тактик боловсруулах зэргээр гамшгийн статистикийн  мэдээллийг сайжруулах, боловсронгуй болгох  хэрэгцээ, шаардлага зайлшгүй бий болж байна.

Нэгдмэл аргачлал, арга зүйн дагуу нэгтгэн гаргасан үнэн бодитой, чанартай статистикийн тоо, мэдээлэл нь тухайн салбартай холбоотой өнгөрсөн, одоогийн байдлыг илэрхийлэх нотолгоо болж,  ирээдүйг төлөвлөх, бодлого, боловсруулах, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.

Мөн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх, анализ, дүн шинжилгээ хийх, өмнөх хугацааны статистикийн мэдээллийг ашиглан осол, гамшгийн үйл ажиллагааны тактик боловсруулах, гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн мэдээлэл солилцох, мэдээллийн чанарыг сайжруулах, судалгаа шинжилгээ, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нар гарын үсэг зурлаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :