Нийтэлсэн: 2019 он 03 сар 18. 11 цаг 56 минут

Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн Даргын зөвлөлийн хурлаар Өрийн статистикийн мэдээллийн маягт, түүнийг нөхөх зааврыг баталлаа. Хуралд ЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан, Сангийн яамны Санхүүгийн бодлогын удирдлагын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга О.Сүх-Очир, мэргэжилтэн М.Мөнх-Эрдэнэ, Монгол банкны Судалгаа, статистикийн газрын ахлах эдийн засагч Г.Дулмаа, эдийн засагч Б.Ананд оролцлоо.

Мөн Хуульчдын нэгдсэн бүртгэлийн албан ёсны статистикийн маягт, зааврыг хэлэлцэж баталсан бөгөөд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан болон холбогдох албан хаагчид оролцсон юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :