Нийтэлсэн: 2019 он 03 сар 21. 11 цаг 55 минут

Албан ёсны статистикийн мэдээлэгчдэд зориулсан “Статистикийн мэдээллийг вэб технологид суурилсан цахим системээр хэрхэн мэдээлэх тухай” сургалт Үндэсний статистикийн хороонд болж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд вэб технологид суурилсан цахим системээр статистикийн мэдээ, тайланг хэрхэн гаргах, анхан шатны мэдээний чанар болон статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой юм.

Сургалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын статистикийн мэдээ, тайлан хариуцсан ажилтнууд оролцож байна.

Энэ үеэр статистикийн мэдээ тайланг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээлдэг байгууллагын нягтлан бодогч Б.Нэргүйг “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ерөнхий нягтлан бодогч Д.Батцэцэгийг “Хүндэт жуух” бичгээр шагналаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :