Нийтэлсэн: 2019 он 04 сар 09. 13 цаг 01 минут

2019 оны 4-р сарын 3-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 4.0 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.9 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 3-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 8.2 хувь, үхрийн ястай махны үнэ 2.8 хувь, үхрийн цул махны үнэ 6.2 хувь, ямааны ястай махны үнэ 6.3 хувиар өссөн бол, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар өссөн бол ямааны ястай мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 4-р сарын 3-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 8588 төгрөг, үхрийн /ястай/ мах 9642 төгрөг, үхрийн цул мах 11990 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 4-р сарын 3-ны байдлаар гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй  байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 3-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 3.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 3-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 18.3 хувь, луувангийн үнэ 19.8 хувь, байцааны үнэ 14.1 хувь, хүрэн манжингийн үнэ 8.5 хувь, бөөрөнхий сонгины үнэ 6.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 15.4 хувь, луувангийн үнэ 16.8 хувь, байцааны үнэ 11.5 хувь, хүрэн манжингийн үнэ 5.3 хувь, бөөрөнхий сонгины үнэ 3.2 хувиар өссөн байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 3-ны байдлаар өмнөх сараас элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.5 хувь, задгай сүүний үнэ 1.3 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.6 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос бүх сүүний үнэ 0.4-1.6 хувиар буурсан байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байлаа. Өндөгний үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү    

           

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 4-р сарын 3

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :