Нийтэлсэн: 2019 он 04 сар 15. 13 цаг 41 минут

Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгээс улсын хэмжээнд ахлах ангийн сурагчдын дунд 10 сэдвийн хүрээнд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж байгаа. Энэ үеэр илүү баталгаа, нотолгоотой, судалгаа, тоон мэдээлэлд үндэслэн мэтгэлцээндээ оролцох үүднээс сурагчдад Үндэсний статистикийн хорооноос “Статистикийн боловсрол” сэдвээр мэдээлэл өгч байгаа.

Өмнө нь СБД, Хан-Уул дүүргийн мэтгэлцээний аваргаа шалгаруулах үеэр явуулсан бол энэ удаа Баянзүрх дүүргийн 27 багийн 80 гаруй сурагчдад www.1212.mn  Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас хэрхэн мэдээлэл авах, ашиглах, статистикийн ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. Дүүрэг, аймгийн хэмжээнд аваргаа шалгаруулсны дараа энэ сарын сүүлчээр мэтгэлцээний улсын аваргаа шалгаруулах юм байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :