Нийтэлсэн: 2019 он 04 сар 15. 16 цаг 47 минут

МҮЭХ-оос зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Нийгмийн түншлэл” сургалтад ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл “Статистикийн мэдээллийг ашиглаж, судалгаа шинжилгээ хийх арга зүй” сэдвээр, ХАНСГ-ын ахлах статистикч Э.Гантуяа “Хөдөлмөр эрхлэлт, цалингийн статистик” сэдвээр илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэхүү сургалтын зорилго нь МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурлын шийдвэр, ерөнхий зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөнд туссаны дагуу МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагуудын удирдлагуудыг чадавхжуулахад оршиж байгаа юм. Тус сургалтад МҮЭХ болон гишүүн байгууллагуудын удирдлагууд, ерөнхий зөвлөлийн газар хэлтэс, алба, сургалтын төв, харьяа газруудын дарга нар оролцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :