Нийтэлсэн: 2019 он 04 сар 29. 08 цаг 57 минут

2019 оны 4-р сарын 24-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 4.7 хувь,  өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 24-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.5 хувь, үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 3.5 хувь, ямааны ястай махны үнэ 6.3 хувиар өссөн бол, адууны ястай махны үнэ 0.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.3 хувиар өсөж, үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар буурсан бол, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 4-р сарын 24-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 8775 төгрөг, үхрийн /ястай/ мах 9621 төгрөг, үхрийн цул мах 11687 төгрөг, адууны /ястай/  мах 6697 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 4-р сарын 24-ний байдлаар гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.4 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.1 хувиар өссөн бол 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй  байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 14-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 3.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 24-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 22.7 хувь, луувангийн үнэ 25.1 хувь, байцааны үнэ 23.3 хувь, хүрэн манжингийн үнэ 13.0 хувь, бөөрөнхий сонгины үнэ 6.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос хүрэн манжингийн үнэ 4.1 хувиар өссөн бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 24-ний байдлаар өмнөх сараас элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.7 хувь, задгай сүүний үнэ 3.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.6 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байлаа. Өндөгний үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү 

 

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 4-р сарын 24




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :