Нийтэлсэн: 2019 он 05 сар 04. 20 цаг 09 минут

Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгээс зохион байгуулж буй ЕБС-ын ахлах ангийн сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үеэр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын ерөнхийлөгч Б.Пүрэвсүрэн Үндэсний статистикийн хорооноос мэтгэлцээнд оролцогчдод мэдээлэл өгч, дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа мэтгэлцээнд оролцогч сурагчдад статистикийн мэдээллийн талаар сургалт өгч байгаа нь нэг талаас статистикийн хэрэглэгчдээ ЕБС-аас нь бэлдэж  байгаа нэг хэлбэр, нөгөө талаас баталгаа, нотолгоо, тоон мэдээлэлд үндэслэн мэтгэлцэхэд дэмжлэг үзүүлж байгаа болохыг дурдав. Мөн цаашид аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтсээр дамжуулан хөдөө орон нутгийн сурагчид ч сургалт,  мэдээлэл авах боломжтойг илэрхийллээ.

Тус тэмцээнд 19 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн шилдэг 60 багийн 180 мэтгэлцэгч сурагчид 48 багшийн хамт оролцож байгаа бөгөөд мэтгэлцээний аваргаа маргааш тодруулах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :