Нийтэлсэн: 2019 он 05 сар 06. 11 цаг 13 минут

2019 оны 5-р сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 1-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар өсөж, үхрийн цул махны үнэ 1.4 хувь, адууны ястай махны үнэ 0.4 хувиар буурсан бол ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.4 хувиар буурсан, ямааны ястай мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 5-р сарын 1-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 8734 төгрөг, үхрийн /ястай/ мах 9599 төгрөг, үхрийн цул мах 11637 төгрөг, адууны /ястай/  мах 6697 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 5-р сарын 1-ний байдлаар гурил дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.1 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.7 хувиар өссөн бол бусад гурилын үнэ өөрчлөлтгүй  байна. Өмнөх 7 хоногоос бүх гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 1-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 0.6 хувиар буурсан байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 1-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.1 хувь, луувангийн үнэ 1.6 хувь, байцааны үнэ 3.0 хувь, хүрэн манжингийн үнэ 3.1 хувиар өссөн бол бөөрөнхий сонгины үнэ өөрчлөлтгүй хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 1-ний байдлаар өмнөх сараас элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.1 хувь, задгай сүүний үнэ 0.9 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.3 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байлаа. Өндөгний үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 1.4 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү 

 

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 5-р сарын 01

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :