Нийтэлсэн: 2019 он 05 сар 09. 11 цаг 12 минут

ҮСХ, БСШУСЯ-ны албан хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй Донорын өдөрлөгт нэгдэж цусаа өглөө. Манай улсын нийт хүн амын 38 хувь нь I, 22 хувь нь II, 32 хувь нь III, 8 хувь нь IV бүлгийн цустай аж. Нэг хүний өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цус өгөлтийн тоо 2014 онд 18875 байсан бол 2018 онд 26053 болж 27.5 хувиар өсжээ. Мөн байнгын донорын эзлэх хувь 2014 онд 47 хувь байсан бол 2018 онд 61.8 хувь болж 14.8 хувиар өссөн байна.

Сонирхуулахад, 2018 оны байдлаар дэлхий даяар нийтдээ 112.5 сая цусны донорууд байдаг ба тэдний бараг тал хувь нь өндөр орлоготой улс орнуудын иргэд байдаг байна. Нийт цус сэлбэлтийн 65 хувь нь хүүхдүүдэд зориулсан эмчилгээнд зарцуулагддаг ба бага орлоготой улс орнуудад 5 хүртэлх насны хүүхдүүдэд цус ихээр хэрэг болдог. Харин өндөр орлоготой улс орнуудын хувьд 65-аас дээш насныхан илүүтэйгээр цус сэлбэх эмчилгээнд хамрагддаг аж.

Цусны хангамжийн 90 гаруй хувийг Дэлхийн 74 орноос сайн дурын үндсэн дээр цусаа хандивласан доноруудаас авдаг байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :