Нийтэлсэн: 2019 он 05 сар 22. 15 цаг 27 минут

“Монгол Улсын ТХЗ-ын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сэдэвт сургалт семинарыг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага, ҮСХ хамтран зохион байгуулж байгаа. Тус семинарыг Засгийн газрын статистикчид, жендэрийн мэдээллийн хэрэглэгч, түгээгч, боловсруулагчдад зориулан зохион байгуулж байгаа. Даваа гарагт эхэлсэн тус сургалтын ээлжит цуврал нь хэвлэл мэдээлэл болон төрийн албан хаагчид, бусад бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтаар жендэрийн статистикийг бодлого боловсруулалт, ухуулга сурталчилгаа, харилцаа холбоо, хариуцлагын тогтолцоонд ашиглах, жендэрийн мэдээллийг илэрхийлэх, түгээмэл алдаануудаас зайлсхийх, жендэрийн мэдээллийг хаанаас олж авах, мета мэдээллийн ач холбогдол зэрэг олон сэдвийг хөндөж байгаа. Мөн Монгол Улсын хувьд жендэрийн үндсэн статистикийг тооцох дадлага ажил хийж байна.

Сургалтыг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан газрын статистикийн мэргэжилтэн Сара Дуэрто Валеро удирдан явуулж байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :