Нийтэлсэн: 2019 он 06 сар 03. 17 цаг 10 минут

"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг танилцуулах семинар, хэлэлцүүлгийг Завхан аймагт зохион байгуулж байна. Сeминар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.

Семинарт Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, ахлах статистикч Н.Должинсүрэн, статистикч Т.Оюунсүрэн, аймгийн статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл авлаа. Сeминар бүлгийн ярилцлагаар үргэлжилж байна. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :