Нийтэлсэн: 2019 он 06 сар 11. 11 цаг 44 минут

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хангамж, хүртээмж, хэрэглээ болон тогтвортой байдалд дүгнэлт хийж, нотолгоонд суурилсан арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд суурь мэдээлэл үнэн бодитой байх хэрэгтэй. Үүний хүрээнд Үндэсний статистикийн хороо Монголын Хүнсчдийн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын хүнсний тухай, хүнсний бүтээгдэхүүний  аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн зохицуулалтын шинэ орчин бий болж, уг үзэл баримтлал болон хуульд хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт, тодорхойлолтыг тусгаж өгсөн.

Хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар дээрх хуулийг хэрэгжүүлэхэд дөхөм болох юм. Санамж бичгийн хүрээнд хүнсний салбар бүрийн суурь судалгааг хамтран хийх, тус салбарын бодлогыг оновчтой тодорхойлоход хэрэгтэй үнэн, бодит тоон мэдээллийг гаргах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын статистик мэдээллийг бий болгох, сайжруулах, тоон мэдээллээр хангах, арга зүйг боловсронгуй болгоход хамтран ажиллах, макро тоон мэдээллийг илүү нарийвчлалтай гаргах зэрэг олон тал дээр хамтарч ажиллахаар боллоо.

Цаашид статистикийн суурь тоо баримтыг харилцан солилцох, нэгдмэл нэг ойлголттой болох, статистикийн тоо баримт боловсруулах олон улсын арга аргачлалын талаар сургалт хийх зэрэг олон ажлуудыг хамтран хийхээр 3 жилийн хугацаатай санамж бичигт Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Монголын Хүнсчдийн Холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва гарын үсэг зурлаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :