Нийтэлсэн: 2019 он 06 сар 20. 09 цаг 28 минут

2019 оны 6-р сарын 12-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 6-р сарын 12-ний байдлаар ямааны ястай махны үнэ өмнөх сараас 13.6 хувь, адууны ястай махны үнэ 11.9 хувь, үхрийн ястай махны үнэ 7.5 хувь, үхрийн цул махны үнэ 8.0 хувь, хонины ястай махны үнэ 7.0 хувиар  өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар буурч бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 6-р сарын 12-ний байдлаар 1 кг үхрийн цул мах 14229 төгрөг, үхрийн /ястай/ мах 11727 төгрөг, хонины /ястай/ мах дунджаар 10458 төгрөг, адууны /ястай/  мах 9071 төгрөг, ямааны /ястай/ мах 8800 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 6-р сарын 12-ний байдлаар гурилын үнэ өмнөх сараас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.1 хувиар буурч, 1-р зэргийн савласан гурилын үнэ 3.7 хувь, 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.1 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногоос 1-р зэргийн савласан гурилын үнэ 3.9 хувиар өсч, 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.1 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 6-р сарын 12-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар өсөж, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 6-р сарын 12-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцааны үнэ 29.3 хувь, хүрэн манжингийн үнэ 29.5 хувь, луувангийн үнэ 9.0 хувь, сонгины үнэ 3.2 хувь, төмсний үнэ 0.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос байцааны үнэ 3.3 хувь, төмсний үнэ 0.9 хувиар буурсан бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 6-р сарын 12-ний байдлаар өмнөх сараас задгай сүүний үнэ 8.5 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.3 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос задгай сүүний үнэ 3.8 хувиар буурч бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй. Өндөгний үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү 

 

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 6-р сарын 12

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :