Нийтэлсэн: 2019 он 06 сар 28. 16 цаг 25 минут

Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референт И.Энхцэцэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Г.Отгонбаяр, Мэдээллийн технологийн газрын референт М.Биндэръяа, Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Ч.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн 2019 оны 6 сарын 17-24 өдрүүдэд Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт төрийн байгууллагын болон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, сумдын статистикийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд статистикийн анхан шатны мэдээний бодит байдал, хэрэглээг сайжруулах, хууль эрх зүй, 2019-2020 онд зохион байгуулагдах Барилга, орон сууцны тооллого, Хүн ам, орон сууцны тооллогыг хэрхэн зохион байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид, иргэдийн үүрэг, оролцооны талаар 2 өдрийн цогц сургалтыг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймагт 2019.06.17-18

Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд зориулсан “Нээлттэй мэдээллийг бий болгох” сэдэвт сургалт, Төрийн албан хаагчдад зориулсан “Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах” сэдэвт сургалтуудыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж нар нээлээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог энэхүү сургалт нь 2019 оны Байшин, орон сууцны тоолого, 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд явагдаж байгаад сайшаан сургалтын багийн хамт олонд талархал илэрхийлэн, амжилт хүслээ. 

Булган аймагт 2019.06.20-21

Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий сургалтыг нээж, Үндэсний статистикийн хорооны Тамгын дарга Ч.Цэвэгдорж, Статистикийн хэлтсийн дарга М.Мөнхбат нар сургалтын зорилго, ач холбогдлыг танилцууллаа.

Хөвсгөл аймагт 2019.06.23-24

Сургалтад Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар оролцож Статистик мэдээллийн ач холбогдлын талаар, төр засгийн бодлого шийдвэр гаргахад Статистикийн үнэн бодит мэдээлэл маш чухал байгааг хэлсэн үгэндээ онцоллоо. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :