Нийтэлсэн: 2019 он 08 сар 09. 12 цаг 19 минут

 

Үндэсний статистикийн хороо нь CSPro программыг 20 жил ашигласан туршлагатай байгууллага бөгөөд Монгол Улс дахь CSPro программ хэрэглэгч байгууллага, судлаачид, оюутан залуус, сурах сонирхолтой хүмүүсийн туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж, 70 гаруй хүмүүс хамрагдлаа. CSPro-г тооллого, түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт, боловсруулалтад ашиглах, Таблет хэрэглэн мэдээлэл цуглуулах, тулгардаг хүндрэл бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэж буй арга замууд, CSPro ашиглалтын талаарх туршлага солилцлоо.

Үндэсний статистикийн хороо түүвэр судалгаанд хэрэглэгддэг таблетууд, өөрсдийн боловсруулсан программуудыг оролцогсдод нээлттэй танилцуулж, сонирхсон асуултад хариулж санал солилцсон юм.

Энэ үеэр АНУ-ын Тооллогын Товчооны багш Грег, CSPRO программын онцлог, цаашдын хөгжлийн талаар танилцуулга хийлсэн юм.
Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Тооллогын Товчоо хамтран Монгол улсад анх удаа зохион байгуулж буй “CSPRO Android Mobile Data Collection” сэдэвт ахисан түвшний сургалтын хүрээнд зохион байгуулагдаж байгаараа онцлог юм. Сургалт энэ сарын 05-09-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Монгол Улс, Бангладеш, Камбожийн Хаант Улс, Балба, Шри Ланка, Тимор-Лесте Улс, Вьетнам, Малайз, Малдив, Индонез, Тайланд зэрэг улсын статистикийн байгууллагын 30 гаруй тооллого, судалгаа болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамрагдлаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :