Нийтэлсэн: 2019 он 08 сар 27. 09 цаг 48 минут

Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 хэсэгт “Яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллага чиг үүргийнхээ дагуу статистикийн үйл ажиллагааг эрхэлнэ. Яамд бүтэцдээ салбарын статистикийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэх нэгжтэй байна” заасан байдаг.

Дээрх хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын статистикийн асуудал хариуцаж байгаа албан хаагчдад чиглэсэн анхан шатны сертификат олгох сургалтыг 2019 оны 8 сарын 26-28 өдрүүдэд ҮСХ-ноос зохион байгуулж байна

Сургалтаар хүн ам, ниймгийн статистик, статистикийн онол, эдийн засгийн статистик, үндэсний тооцоо гэсэн агуулгын хүрээнд ҮСХ-ны албан хаагчид хичээл заах юм.
Өнөөдрийн сургалтыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нээж, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, БОАЖЯ, БХБЯ, БСШУСЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Биеийн тамир, спортын газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Үндэсний хөгжлийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн соёл, урлагын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвийн албан хаагчид оролцож байна


Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :