Нийтэлсэн: 2019 он 09 сар 12. 16 цаг 08 минут

Хөдөлмөрийн статистикийн аргачлал болон “Зохистой хөдөлмөрөөр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улс” сэдэвт тайлангийн үр дүнг Увс аймагт танилцууллаа.

Хөдөлмөрийн статистикийн аргачлал болон “Зохистой хөдөлмөрөөр дамжуулан ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улс” сэдэвт тайлангийн үр дүнг тархаах семинарыг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймагт зохион байгууллаа.

Семинарын гол зорилго нь бүх шатны мэдээлэл гаргагч, хэрэглэгчид, бодлого боловсруулагчдад хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллийн талаарх шинэчлэгдсэн ойлголт тодорхойлолт болон дээрх тайлангийн үр дүнг танилцуулах, цаашид мэдээллийг тогтмол бий болгоход хамтран ажиллах, бүх шатны бодлого, төлөвлөлт үйл ажиллагаандаа ашиглах боломжийг бий болгох ач холбогдолтой юм.

Семинарт ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа, статистикч М.Доржпагам, мэргэжилтэн Т.Энхжин, аймгийн статистикийн хэлтсийн хамт олон, аймгийн засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн АОЭХ, ҮЭХ, Улаангом политехник коллеж болон бусад алба, хэлтсийн төлөөллүүд оролцож мэдээлэл авлаа.

Мөн ҮСХ-ны дээрх ажилтнууд ҮСХ-ноос тогтмол зохион байгуулдаг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн үндсэн эх үүсвэр болон Ажиллах хүчний судалгааны Увс аймаг дахь зохион байгуулалттай танилцаж, өрхөөс судалгааг авч буй явцад хяналт хийн, заавар, зөвлөмж өгч ажиллаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :