Нийтэлсэн: 2019 он 10 сар 04. 16 цаг 15 минут

Үндэсний статистикийн хороо НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа–2018төслийн урьдчилсан үр дүнг “Оюутолгой” ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагуудад танилцууллаа.

Тус аймагт зэс, алт, нүүрсний томоохон ашигт малтмалын орд газруудыг ашиглаж эхлээд 10 гаруй жил болж байна. Эдгээр орд газруудыг ашиглахтай холбогдон гарсан хүн амын суурьшил, авто зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн хөгжил нь Өмнөговь аймагт нийгэм-эдийн засаг, байгаль орчны эерэг болон сөрөг өөрчлөлтийг үзүүлсэн. Эдгээр өөрчлөлтийн нөлөөлөл, хүчин зүйлийг статистикийн мэдээлэл болон түүвэр судалгаанд тулгуурлан судлах 2 дахь суурь судалгааг ҮСХ төслийн хүрээнд гүйцэтгэсэн.

Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа–2018төслийн гол зорилго аймгийн хүн ам зүй, эдийн засаг, байгаль орчны үзүүлэлтүүдийн өөрчлөлт чиг хандлага, уул уурхайн салбарын аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэлт зэргийн мэдээллийг бий болгоход оршиж байна.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :