Нийтэлсэн: 2019 он 10 сар 28. 17 цаг 35 минут

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхан Германы Потсдам хотын Цаг уурын нөлөөллийн судалгааны хүрээлэнгийн төслийн удирдагч Кати Крахнертыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Монгол Улсын цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход өрхөд дэмжлэг үзүүлэх” судалгааны төслийг хэрэгжүүлэх үе шат, гэрээний талаар нарийвчлан ярилцсан. Тус судалгааны зорилго нь Монгол Улсын өрхийн амьжиргаа, аж байдалд болон малчин өрхөд эрс тэс цаг агаарын үзэгдэл хэрхэн нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийх, уур амьсгалын өөрчлөлтөд өрхийн дасан зохицох зан байдал, цаг уурын эрс тэс үзэгдлийн улмаас учрах хохирлоос зайлсхийхэд хэрхэн дэмжлэг үзүүлж буйд дүн шинжилгээ хийх юм.

ҮСХ нь Германы эдийн засгийн судалгааны институт (DIW Берлин)-тэй хамтран өрхийн панел судалгааг 2012-2015 онд ХБНГУ-ын Боловсрол, шинжилгээ судалгааны яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Судалгаанд Mонгол Улсын баруун 3 аймаг  буюу Говь-Алтай, Завхан, Увс аймгийн  нийт 1768 өрх хамрагдсан. Энэхүү судалгааны 4-5 дахь шат 2019-2021 онд Германы Потсдам хотын Цаг уурын нөлөөллийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход  өрхөд дэмжлэг үзүүлэх” өрхийн судалгааг хэрэгжүүлэхээр болоод байна. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :