Нийтэлсэн: 2019 он 11 сар 06. 15 цаг 42 минут

Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурал Кени улсын Найроби хотод энэ сарын 12-14-ний хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд Монгол Улсыг төлөөлж Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Каори Ишикава, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө болон бусад холбогдох албаныхан оролцоно. Найробигийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, түнш байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол Улс уг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гаргасан ахиц дэвшлийг танилцуулж, 2030 онд мөрийн хөтөлбөрийн биелэлтийг эрчимжүүлэн ажиллах талаар хэлэлцэнэ.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :