Нийтэлсэн: 2019 он 11 сар 15. 17 цаг 54 минут

ҮСХ-ноос “Олон хэмжээст ядуурлын үзүүлэлтүүдийг бодлогын хэрэгжилтэд ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон яамд, холбогдох газрын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш нар оролцов. “Олон хэмжээст ядуурлын индексийг бодлогын хэрэгжилтэд ашиглахын ач холбогдол” сэдвээр ҮСХ-ны Үндэсний зөвлөх Б.Бадамцэцэг, “Олон хэмжээст ядуурлын үзүүлэлтүүдийг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан туршилтын судалгаа” сэдвээр ХАНСГ-ын ахлах статистикч С.Болормаа, “Олон хэмжээст ядуурлын индексийг тооцсон хувилбар, тооцооны үр дүн” сэдвээр  Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны Олон улсын зөвлөх Х.Р.Альберт илтгэл тавьсан.

Энэхүү ажил нь “Тогтвортой хөгжлийн зорилт” болон “Монгол Улсын Статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр /2017-2020/”-т тусгагдсан бөгөөд уг ажлыг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Цаашид, олон хэмжээст ядуурлын индексийн хувилбар тооцоонуудыг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын түвшинд  хэлэлцүүлэх, Монголын онцлогт тохирсон үзүүлэлтүүдийг сонгож, эцэслэх, ОХЯИ-ийн тооцооны аргачлалын төслийг боловсруулах, сонгогдсон олон хэмжээст ядуурлын үзүүлэлтүүдийг ӨНЭЗС-ны асуулгад нэмж оруулан, шинэчлэн батлуулж 2020 оны ӨНЭЗС-аар мэдээллийг цуглуулж, 2021 онд Олон хэмжээст ядуурлын индекс /ОХЯИ/-ийн тооцоог хийж, үр дүнг гаргахаар ажиллаж байна. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :