Нийтэлсэн: 2019 он 11 сар 19. 18 цаг 44 минут

ҮСХ-ны Даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хурлаар “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр, төрөл ангилал”, “Ахуйн үйлчилгээний цэгийн хагас, бүтэн жилийн мэдээний маягт, түүнийг нөхөх заавар”, “Жендэрийн статистикийн үзүүлэлтийн хүрээ, тооцох аргачлалыг шинэчлэх” зэрэг 3 асуудлыг хэлэлцэж, баталлаа. “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр, төрөл ангилал”-ыг ҮТШСГ-ын дарга А.Дэмбэрэл, ҮТШСГ-ын статистикч Ю.Батзоригт, статистикч Б.Уранбилэг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны дарга Б.Доржбат, Тусгай зөвшөөрлийн албаны ахлах мэргэжилтэн Е.Нямсүрэн нар байлцан хэлэлцүүлж, батлуулав. Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр, төрөл ангиллыг шинэчлэн батлах гол зорилго Тогтвортой хөгжлийн зорилгын 6 дугаар бүлгийн үзүүлэлтийг тооцоход Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалд тусгах ус хангамжийн эх үүсвэр болон ариун цэврийн байгууламжийн шаардлага хангасан ба хангаагүй нэр, төрлийн үзүүлэлтийг тодорхойлоход оршино. Дашрамд дурдахад, өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :