Нийтэлсэн: 2019 он 12 сар 02. 15 цаг 44 минут

Авлигатай тэмцэх газраас "Авлигын эсрэг чуулган: цахим шийдэл" арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Үндэсний статистикийн хорооноос 1212.mn мэдээллийн нэгдсэн сан, Сонирхолтой статистикийн талаар танилцуулж, "Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ" батламжийг сонирхсон хүмүүст хэвлэж өгөв.

Түүнчлэн нийслэл, дүүрэгт явагдаж буй "Байшин, орон сууцны тооллого-2019" судалгаа болон 2020 онд явагдах ХАОСТ-ын хаягруу хэрхэн нэвтэрч хүн ам, өрхийн мэдээллийн сан дээрх хувь хүн, өрхийн гишүүдийн мэдээллийг шалгаж, засварлах талаарх мэдээллийг чуулганд оролцогчдод өгч ажиллалаа.

АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулсан аж.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :