Нийтэлсэн: 2019 он 12 сар 02. 17 цаг 10 минут

ҮСХ-ны төв, орон нутгийн байгууллагын албан хаагчдад зориулсан дунд түвшний II шатны сургалт 11 сарын 29-өөс 12 дугаар сарын 02-ны хооронд амжилттай боллоо. Үндэсний статистикийн хороо МУИС-ийн Шинжлэх ухааны  сургуультай хамтран зохион байгуулсан уг сургалтад ҮСХ, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн албан хаагчид болон БОАЖ, БХБ яамны статистик мэдээлэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, Үндэсний аудитын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газрын ажилтан албан хаагчдын төлөөлөл хамрагдаж өнөөдөр сертификатаа гардан авлаа. Сургалтанд идэвхтэй оролцсон нийт албан хаагчдын сертификатыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа гардуулж өгсөн.

Сургалтад хамрагдсан оролцогчид сургалтын хөтөлбөрийн агуулга, мэдээлэл сайн байснаас гадна хичээл зааж, илтгэл тавьсан багш нарын заах арга барил суралцагчдад хүргэх, ойлгуулах байдал маш сайн байсныг онцлон дүгнэсэн. Цаашид тус сургалтад төрийн байгууллагуудын статистикийн мэдээ хариуцсан ажилтнуудыг өргөн хамруулвал үр дүнтэй болохыг тэд хэллээ.

Статистикийн төв, орон нутгийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын бодлогын үндсэн зорилт нь статистикийн ажилтнуудыг ажилд анх орохоос эхлэн албан тушаалын шатлал бүрт жигд сургалтад хамруулж, мэдлэг ур чадвараа системтэй дээшлүүлж, албан тушаалын шатлал ахиж ажиллах үндсэн нөхцөлийг хангахад чиглэгдэнэ.

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :