Нийтэлсэн: 2020 он 01 сар 29. 17 цаг 04 минут

Шинэчлэн батлагдсан "БОХ" маягт, тэдгээрийг нөхөх заавар, Байгаль орчны статистикийн үндсэн үзүүлэлтийг тооцох аргачлалыг анхан шатны мэдээ, мэдээлэл цуглуулагчдад танилцуулах “Байгаль орчны статистик мэдээллийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 24-нд зохион байгууллаа.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Үндэсний статистикийн хороо хамтран хэрэгжүүлсэн “Ази, Номхон далайн бүсийн орнуудын тогтвортой хөгжлийн зорилгын байгаль орчны зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд байгаль орчны статистик мэдээллийн цуглуулах маягт, байгаль орчны статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж баталсан. Уг сургалтаар орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан 164 албан хаагчид маягтуудаар хэрхэн мэдээлэл цуглуулах, ямар өөрчлөлтүүд орсон болон ТХЗ, БОЭЗД-ны талаар ерөнхий ойлголтыг өгөв.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :