Нийтэлсэн: 2020 он 02 сар 21. 14 цаг 07 минут

ҮСХ-ны Даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын маягт, маягт нөхөх зааврыг хэлэлцэж, зөвшөөрлөө.

2019 оны 6 дугаар сард Парис хотноо зохиогдсон ОҮИТБС-ын олон улсын 8 дугаар бага хурлаас ОҮИТБС-ын стандартыг шинэчилж, ил тод байдлын тайланд уул уурхайн салбарыг бүхэлд нь хамруулах зарчмын томоохон шийдвэр гаргасан. Энэ шийдвэр, шинэ стандартын дагуу тайлангийн 2 маягтыг шинэчлэн боловсруулжээ.  

Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлөөс баталсан 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ОҮИТБС-ын тайлангийн маягтуудыг шинэчлэх ажлын хэсэг 2020 оны 1-2 дугаар сард ажиллаж, “Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20... оны тайлан”-гийн маягтын 7 хүснэгтийг 24, “Газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны 20... оны тайлан”-гийн маягтын 7 хүснэгтийг 19 хүснэгт болгон холбогдох зааврын хамт боловсруулсан байна.

Хэлэлцүүлэх асуудлыг ЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан  танилцуулсан бөгөөд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын албаны дарга Ш.Цолмон, зөвлөх О.Мөнхбат, Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар байлцав. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :