Нийтэлсэн: 2020 он 06 сар 18. 13 цаг 23 минут

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын үр дүнд гүнзгийрүүлсэн шинжилгээ хийх ажлын хүрээнд сэдэвчилсэн судалгаа  хийх судлаачдыг сонгон шалгаруулж авна. Гэрээгээр ажиллах судлаачид холбогдох материалаа 2020 оны 7 дугаар сарын 10-ны дотор ҮСХ-ны 319 тоотод ирүүлнэ үү. 

 

1. Тавигдах шаардлага: 

Гэрээгээр ажиллах судлаач дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Статистикч, хүн ам зүйч, эдийг засагч мэргэжилтэй;
  • Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Тооллого, судалгааны үр дүнд шинжилгээ хийж, сэдэвчилсэн болон гүнзгийрүүлсэн судалгааны тайлан бичиж байсан туршлагатай;
  • Тухайн чиглэлээр ажил эрхэлдэг (судлаач), үйл ажиллагаа явуулдаг (ААНБ);
  • SPSS программыг бүрэн ашигладаг мэдлэгтэй байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Асуудал боловсруулах, мэдлэг, мэдээллээ бусдад ойлгуулах, хүргэх чадвартай;
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Шаардлагатай тохиолдолд ажлын болон амралтын өдрүүдэд илүү цагаар ачаалалтай ажиллах боломжтой;

2. Ажил гүйцэтгэх хугацаа: 3 сар /2020.08.01-2020.10.31/

3. Бүрдүүлэх материал:

   Ажлын байрыг сонирхож буй иргэн дараах материалыг Монгол хэлээр бүрдүүлнэ. Үүнд: 

  • Ажлын даалгаварт заасан шаардлагыг хангасан, тухайн ажлыг хийх хүсэлтээ илэрхийлсэн захиа
  • Ажлын туршлагыг тодорхойлсон дэлгэрэнгүй намтар
  • Дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Гурван хувь зураг

4. Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 7 дугаар сарын 10-ны 17.00 цаг хүртэл

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ҮР ДҮНГЭЭР ХИЙХ СУДАЛГААНЫ СЭДЭВ

  1. Хүүхэд, залуучууд
  2. Өндөр настан
  3. Өрх, гэр бүлийн байдал
  4. Шилжих хөдөлгөөн, сууршил
  5. Орон сууцны ашиглалт, ахуйн нөхцөл
  6. Эдийн засгийн идэвх
  7. Боловсрол, бичиг үсгийн мэдлэг
  8. Жендер
  9. Хөгжлийн бэрхшээл
  10. Интернэт, гар утасны хэрэглээ
  11. Атлас

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :