Нийтэлсэн: 2020 он 08 сар 25. 17 цаг 40 минут

Америк, Ази, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг /ANCSDAAP/-ийн Удирдах зөвлөлийн 17дугаар хурлыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.

Хурлыг Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны төлөөлөгч удирдаж оролцсон.  Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаар Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг ирэх 12 дугаар сарын 2-4-ний хооронд цахимаар зохион байгуулах саналыг дэвшүүлж, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжлээ. ҮСХ нь 2020 оны зургаадугаар сарын 10-12-ны хооронд Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм.

Түүнчлэн өнөөдрийн хурлаар 2022 онд Хүн амын тооллогын 31 дүгээр бага хурлыг Япон улсад зохион байгуулахаар шийдвэрлэж, “2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод Ковид-19 цар тахлын нөлөө, түүнийг хэрхэн даван туулсан” талаар хэлэлцэхээр шийдвэрлэв.

Мөн хурлын үеэр Монгол Улсын ҮСХ нь 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогыг амжилттай зохион байгуулсан талаар танилцууллаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :