Нийтэлсэн: 2020 он 09 сар 24. 18 цаг 03 минут

ҮСХ НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага хамтран “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилгын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сэдэвт сургалтыг Архангай аймагт зохион байгуулж байна.   Сургалтыг нээж ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал үг хэлсэн бөгөөд холбогдох албаныхан “ТХЗ-ын хяналтад жендэрийн статистикийг ашиглах”, “Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцооны талаарх статистикийг тооцоолох” “Байгаль орчинд хамаарах жендэрийн статистик” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Тус сургалтад Архангай аймгийн засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, сэтгүүлч, олон нийттэй харилцах албаны ажилчид оролцож байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :