Нийтэлсэн: 2020 он 10 сар 28. 11 цаг 23 минут

Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага хамтран “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилгын хяналтад Жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сэдэвт сургалтыг Хэнтий аймагт энэ сарын 26-28-ны хооронд зохион байгуулж байна. Уг сургалт нь аймаг, орон нутгийн түвшинд жендэрийн мэдээллийн чанар, хүртээмж, хэрэглээг сайжруулах, жендэрийн мэдээллийг ашиглах, захиргааны статистик мэдээллийг жендэрийн мэдрэмжтэй байдлаар ашиглахад орон нутгийн боловсон хүчнийг чадавхжуулах, сургах зорилготой юм.

Сургалтыг нээж Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал нар үг хэлсэн бөгөөд холбогдох албаныхан “ТХЗ-ын хяналтад жендэрийн статистикийг ашиглах’’, ‘’Жендэрийн мэдээллийг олж авах, тайлбарлах, мэдээллийг гаргах болон тайлбарлахад гардаг түгээмэл алдаа’’, “Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцооны талаарх статистикийг тооцоолох” “Байгаль орчинд хамаарах жендэрийн статистик” “Жендэрийн статистик мэдээллийн эх үүсвэр www.1212.mn сайтаас мэдээлэл хэрхэн авч, ашиглах тухай”  зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Тус сургалтад Хэнтий аймгийн засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон багийн Засаг дарга, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, сэтгүүлч, олон нийттэй харилцах албаны ажилчид оролцож байна.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :