Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Статистик-хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг нээж Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий үг хэлсэн бөгөөд сургалтад Нийслэл, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн судалгаа, мэдээлэл, сан хариуцсан мэргэжилтнүүд оролцсон.
Тус сургалтаар ҮСХ-ны Тамгын газрын референт, Т.Боргил, Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын Шинэчлэл, хөгжлийн албаны ахлах статистикч Г.Ялалт, Шинжилгээ судалгаа, түүврийн албаны ахлах статистикч Н.Өлзийханд, ОНХХ-ийн референт Л.Шинэтуяа нар Гэр бүлийн хөгжлийн чиглэлээр мэдээллийн сан үүсгэх, тухайн мэдээллийн сан болон тоон статистик мэдээнд дүн шинжилгээ хийх, дүгнэлтэд суурилсан зөвлөмж боловсруулах талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
