“Улаанбаатар хотын ундны ус, хэрэглэгчийн төлөв, байдал” судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг товлосон хугацаанд амжилттай зохион байгууллаа. Үндэсний Статистикийн хороо Монголын Мянганы сорилтын сантай хамтран ажиллах гэрээг өнгөрсөн онд хийсэн байдаг.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд мэдээлэл цуглуулалтын судалгааг хийж, нууцлалыг хангасан анхан шатны мэдээллийг тус санд хүлээлгэн өглөө.