Нийтэлсэн: 2021 он 01 сар 19. 17 цаг 10 минут

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институт(АНДОСИ)-ийн Удирдах зөвлөлийн 2019-2022 оны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ.

НҮБ-ын АНДОСИ-ийн Удирдах зөвлөлийн 16 дахь удаагийн хурал 2020 оны 11 сарын 30-нд эхэлж, 12 сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр үргэлжилсэн. Тус хуралд Монгол Улсыг төлөөлж ҮСХ-ны дэд дарга Ч.Баянчимэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Г.Отгонбаяр, референт Д.Батчулуун нар оролцлоо. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаар НҮБ-ын АНДОСИ-ийн 2020 оны тайлан, 2021 оны үйл ажиллагааны стратеги, Институтийн нөөцийн стратеги зэргийг хэлэлцэв. Үндэсний статистикийн хороо нь Удирдах зөвлөлийн гишүүн улсын хувьд хурлын хэлэлцэх асуудлууд дээр өөрсдийн санал, байр сууриа илэрхийлсэн.

Түүнчлэн энэ сарын 3-4-ний өдрүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн “Статистикийн сургалт, арга хэмжээг зохицуулах бүлгийн 6 дахь уулзалт”, Үндэсний статистикийн байгууллагын удирдлагад зориулсан “Үндэсний статистикийн систем: COVID 19-ийн хямралыг даван туулах, ирээдүйд илүү сайныг бий болгох нь” сэдэвт семинарыг мөн цахим хэлбэрээр зохион байгуулах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :