Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас үндэсний статистикийн байгууллагуудын мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд хийсэн 2020/21 оны үнэлгээг танилцуулж байна.
Тус үнэлгээгээр Монгол Улс статистикийн мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаараа 78 оноо авч, дэлхийд 9, Зүүн Азид 1-р байр эзэлсэн байна. Энэ нь өмнөх амжилтаа 2 байраар ахиулж, Зүүн Азийн бүсэд 1-т орсон амжилтаа бататгасан явдал байлаа Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас дэлхийн 187 улсыг албан ёсны статистикийн 22 ангиллаар эрэмбэлжээ.
Mongolia Open Data Inventory Profile - Open Data Inventory (opendatawatch.com)