Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 15 цаг 52 минут

Азийн хөгжлийн банкнаас 2021 онд хэрэгжүүлэх Ази, номхон далайн орнуудын Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрт Монгол Улсаас гадна Азийн 21 орон хамрагдаж байгаа бөгөөд бүсийн хурал 12 сарын 1-3-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа.

Тус хуралд Эдийн засгийн статистикийн газрын дарга, Хөтөлбөрийн үндэсний зохицуулагч Э.Эрдэнэсан, Үндэсний тооцооны албаны ахлах статистикч Б.Баярмаа, Үнийн албаны ахлах статистикч Д.Мөнхзул болон Үнийн алба, Үндэсний тооцооны албаны холбогдох статистикч нар оролцов. Хурлаар ОУӨЗХ-ийн 2017 оны тайлан, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалтыг танилцуулж, оролцогч орнууд хөтөлбөрийн хамрах хүрээ, хэлэлцэх асуудлууд дээр өөрийн санал, байр сууриа илэрхийлж илтгэл тавьсан. Мөн хэрэглээний үнийн мэдээлэл цуглуулалт, тооцоонд Ковид-19 цар тахлын нөлөө, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан туршлагаа солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. 2021 оны ОУӨЗХ-ийг Монгол Улсад 2021 оны 1 дүгээр сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :