Нийтэлсэн: 2009 он 03 сар 25. 19 цаг 35 минут

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Ядуурлын судалгаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Олон улсын зөвлөхүүд болон Үндэсний Статистикийн Хорооны мэргэжилтнүүд хамтран ажиллаж монгол улсын ядуурлын газрын зураглалыг анх удаа байгуулсан дүнг  танилцуулах уулзалтыг 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулан явууллаа...

Уг газрын зураглалыг Хүн ам, орон сууцны 2000 оны тооллого болон Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний 2002-2003 оны түүвэр судалгааны мэдээлэлд үндэслэн байгуулсан юм. Өөрөөр хэлбэл  2002, 2003 оны үеийн Монгол Улсын ядуурлын дүр төрхийг нийслэл, аймаг, сумаар нарийвчлан харуулж байгаа гэсэн үг билээ.

Энэхүү ядуурлын газрын зураглалыг тооллого, судалгааны   мэдээлэлд үндэслэн байгуулсан нь цаашид 2010 онд явагдах Монгол улсын Хүн ам, орон сууцны тооллогын дүнг ӨНЭЗС-тай уялдуулан ядуурлын газрын зураглалыг шинэчлэн хийх, ингэснээр Монгол улсын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт ядуурлын тархаалтын талаар илүү нарийвчилсан мэдээлэл өгөх боломжтой болох юм.

Гэхдээ 2000, 2002-2003 онд явагдсан тооллого, судалгааны мэдээ тэдгээрт  сууриласан  ядуурлын мэдээллийг өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, хандлагуудтай шууд холбож үзэх боломжгүй.

Хүн ам, орон сууцны 2000 оны тооллого, 2002-2003 онд явуулсан ӨОЗС/АТТС-ны мэдээлэлд үндэслэн байгуулсан Ядуурлын зураглалын үр дүнгээс дор харуулав.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :