Нийтэлсэн: 2009 он 03 сар 17. 08 цаг 44 минут

Энэ гуравдугаар сарын 14-аас 17-ны өдрүүдэд Үндэсний Статистикийн хорооноос  Даланзадгад хотноо  “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүийг тооцох арга зүй”-сэдэвт бүсийн семинар зохион байгууллаа.

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгуудийн статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон нийгмийн ажилтнууд оролцож, семинарын ажиллагааны нээлтэнд  Монгол Улсын үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайхан, Өмнөговь аймгийн ИТХТ дарга Л.Батчулуун нар  үг хэллээ...

   ҮСХ-ны дарга С.Мэндсайхан хэлсэн үгэндээ Мянганы хөгжлийн зорилтын үзүүлэлт нь улс орнуудын хөгжлийн түвшинг тодорхойлж,  цаашид эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх бодлогыг боловсруулах чухал хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ, эдгээр үзүүлэлтүүдийг бүс нутаг, аймгийн түвшинд мөн тооцохын чухлыг онцлон тэмдэглэв. Мөн семинарын зэрэгцээ ҮСХ-ны дарга С.Мэндсайхан Төв, Дундговь, Өмнөговь аймгуудийн Статистикийн хэлтэс болон зарим аж ахуй нэгжүүдийн ажил байдалтай танилцав.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :