Нийтэлсэн: 2009 он 03 сар 09. 00 цаг 00 минут

Монгол Улсын эдийн засаг,

нийгмийн байдал

(2009 оны эхний 2 сарын байдлаар)

 Улсын нэгдсэн төсөв

   Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний 2 сарын байдлаар 177.1 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 289.3 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 112.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

   Төсвийн урсгал орлого 176.8 тэрбум төгрөг, урсгал зардал 267.4 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 90.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ...

   Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 106.2 тэрбум төгрөг буюу 39.8 хувь, үүний дотор гадаад худалдааны татварын орлого 2.3 тэрбум төгрөг буюу 13.9 хувь, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварынх 55.4 тэрбум төгрөг буюу 99.7 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 34.7 тэрбум төгрөг буюу 56.0 хувиар тус тус буурлаа.

   Татварын бус орлого 16.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 38.4 тэрбум төгрөг буюу 70.0 хувиар буурчээ.

   Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 92.4 хувь, хөрөнгийн зардал 6.0 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 1.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлын эзлэх хувийн жин 2.5 пунктээр буурч, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 1.3 пункт, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хувийн жин 1.2 пунктээр өссөн байна.

 

Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл

   Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 2 дугаар сарын эцэст 2377.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 117.2 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 40.5 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурав.  

   Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 2 дугаар сарын эцэст 397.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 50.7 тэрбум төгрөг буюу 14.6 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 87.3 тэрбум төгрөг буюу 28.2 хувиар тус тус нэмэгдлээ. Иргэд, байгууллагын төгрөгийн хадгаламж



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :