Нийтэлсэн: 2009 он 02 сар 18. 00 цаг 00 минут

Ажлын хэсэг  байгуулах тухай

 

   Монгол Улсад Үндэсний статистикийн алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойд бэлтгэх  зорилгоор   ТУШААХ НЬ:

   Нэг. Үндэсний статистикийн алба үүсэн байгуулагдсаны  85 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй  байгуулсугай...
   Үүнд:

Ажлын хэсгийн  дарга:    Г.Гэрэлт-Од  - ҮСХ-ны Тэргүүн дэд дарга

Орлогч дарга:   Ч.Дагвадорж - Ерөнхий менежер, ТЗУГ-ын дарга

Нарийн бичгийн дарга:   Х.Бажийхүү – ТЗУГ-ын орлогч дарга                                              

Гишүүд: Б.Бадамцэцэг  - МЭЗСГ-ын дарга

Д.Оюунчимэг  - ХАНСГ-ын дарга

А.Дэмбэрэл  - ШСГ-ын дарга

П.Ганбаатар  - ХҮМГ-ын дарга

Б.Цэрэнханд - МБТГ-ын дарга

Б.Саранчимэг - ГХХ-ийн дарга

Р.Баасанжав - ЭЗСХ-ийн дарга

Ч.Баянчимэг - НСГ-ын  дарга

Б.Батмөнх –МУИС-ийн ЭЗДС-ийн Статистикийн

тэнхмийн эрхлэгч /Тохиролцсоноор/

Б.Баясгалан –МЭСИ  төгсөгчдийн холбооны гишүүн /Тохиролцсоноор/

Р.Ойдовданзан- Монгол Улсын гавьяат эдийн засагч      

Б.Аварзэд  - Статистикийн ахмад ажилтан

Г.Орсоо – Статистикийн  ахмад ажилтан

Ц.Бадрах - Статистикийн ахмад ажилтан

Л.Дүвжир–Статистикийн ахмад ажилтан

Ш.Сэржхүү- Статистикийн ахмад ажилтан

   Хоёр:  Ой угтсан  ажлын хүрээнд статистикийн мэдээллийн  чанарыг сайжруулж,  хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өргөн хүрээтэй  арга  хэмжээ зохион байгуулж, ажлын идэвхийг  эрчимжүүлэхэд  чиглэгдсэн  өндөр бүтээлийн аяныг өрнүүлэхийг статистикийн  салбарын төв, орон нутгийн нийт байгууллага, хамт олонд  уриалсугай.

   Гурав:  Үндэсний статистикийн салбарын  үйл ажиллагааг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчилж,  дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хөрөнгө зардал хэмнэх замаар  төлөвлөсөн ажлаа  бүрэн дүүрэн  хэрэгжүүлж ажиллахыг  Ажлын хэсэг /Г.Гэрэлт-Од/-т даалгасугай.

 

ДАРГА                                       С.МЭНДСАЙХАН



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :