Нийтэлсэн: 2009 он 02 сар 12. 00 цаг 00 минут

Монгол Улсын эдийн засаг,

нийгмийн байдал

( 2009 оны 1 дүгээр сарын байдлаар )

 

Улсын нэгдсэн төсөв

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны 1 дүгээр сарын байдлаар 83.8 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 112.5 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 28.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 91.6 тэрбум төгрөгөөр, нийт зарлага, эргэж төлөгдөх төлөгдөх цэвэр зээлийн дүн 24.5 тэрбум төгрөгөөр буурчээ...

Төсвийн урсгал орлого 83.7 тэрбум төгрөг, урсгал зардал 102.4 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 18.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 44.4 хувь, үүний дотор гадаад худалдааны татварын орлого 16.2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.5 хувиар тус тус буурав.

Татварын бус орлого 7.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 79.7 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 91.0 хувь, хөрөнгийн зардал 8.4 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 0.5 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлын эзлэх хувийн жин 7.2 пунктээр буурсан боловч, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 6.9 пункт, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хувийн жин 0.3 пунктээр өссөн байна.

 

Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл

Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 1 дүгээр сарын эцэст 2260.0 тэрбум төгрөгт хүрсэн нь 2008 оны 12 дугаар сарынхаас 58.9 тэрбум төгрөгөөр буюу 2.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 57.3 тэрбум төгрөгөөр буюу 2.5 хувиар тус тус буурсан байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 1 дүгээр сарын эцэст 346.6 тэрбум төгрөгт хүрсэн нь 2008 оны 12 дугаар сарынхаас 60.6 тэрбум төгрөгөөр буюу 14.9 хувь буурч, өмнөх оны



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :