Нийтэлсэн: 2008 он 06 сар 25. 00 цаг 00 минут

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны урилгаар НҮБ-ын Статистикийн Хороо (НҮБСХ)-ны дарга н.Пол Ченг тэргүүтэй төлөөлөгчид 2008 оны 06 сарын 28-аас 07 сарын 3-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна.

Талууд Олон улсын Статистикийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа болон түүнд Монгол улсын ҮСХ-ны оролцоо, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар санал солилцон хэлэлцэхийн зэрэгцээ  Монгол улсын статистикийн салбарын төв орон нутгийн албадын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хамт олон болон МУИС-ийн ЭЗС-ийн эрдэмтэн багш нартай уулзалт зохион байгуулж, албан ёсны статистикийн хөгжлийн тулгамдсан асуудлын талаар лекц унших юм. Айлчлалын хугацаанд  НҮБ-ын Статистикийн хорооны төлөөлөгчид УИХ-ын удирдлагад бараалхана.

Энэхүү айлчлал нь НҮБ-ын Статистикийн хороо, Монгол Улсын ҮСХ-ны хоорондын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай улсын албан ёсны статистикийн салбарын хөгжил, дэвшилд  шийдвэртэй үүрэг гүйцэтгэх юм...



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :