Нийтэлсэн: 2008 он 03 сар 06. 00 цаг 00 минут

Сурв: Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай Монгол улсын хууль саяхан батлагдан гарлдаа. Ийм хууль санаачлах болсон шаардлага, vндэслэлийн талаар тайлбар єгнє vv?
П.Б. Монгол улс хvн амаа ХХ зуунд нийт 9 удаа тоолсон тvvхтэй орон. 1990 оноос ємнєх хуучин тогтолцооны vед нам тєвтэй, тєвлєрсєн захиргааны удирдлагатай байсан болохоор улс орны аливаа асуудлыг нам, засгийн дээд эрх мэдлийн байгууллагуудын тогтоол шийдвэр гарч, тvvний дагуу зохицуулж болдог байлаа.
Тэгвэл 1992 онд манай улс “Ардчилсан шинэ vндсэн хууль”-аа баталж мєрдvvлсэнээр улс тєр, нийгэм, эдийн засаг, оюун санааны хийгээд нийгмийн амьдралын бvхий л харилцааг гагцхvv vндсэн хууль, тvvнд нийцvvлэн гаргасан бусад хуулийн хvрээнд зохицуулан явуулдаг байх зарчмын цоо шинэ орчинд шилжсэн шvv дээ. Тодруулж хэлбэл та бид эрх зvйт тєрийг байгуулан, тєлєвшvvлж буй хvмvvс. Тийм болохоор улс орны хэмжээний бодлогын том асуудал ч бай, эгэл жирийн амьдрал ахуйн аливаа асуудал ч бай ялгаагvй бvгдийг зєвхєн хуулиар зохицуулагдсан хэм хэмжээний дотор л гvйцэлдvvлж байх болсон хэрэг.
Энэ бол анхдагч гол шаардлага. Нєгєє талаас Дэлхийн засгийн газар гэгддэг Нэгдсэн vндэстний байгууллагаас “Хvн ам, орон сууцны тооллого явуулах зарчим, арга зvй, хугацаа, тvvний зохион байгуулалтын нийтлэг баримтлал зэргийг тусгасан тусгай зєвлємжийг батлан гаргаж нийт гишvvн орнууддаа хандан зайлшгvй дагаж мєрдєх, vvний тулд єєр єєрийн орны эрх зvйн тусгайлсан зохицуулалттай болохыг байнга зєвлєж, сануулж байдаг юм. Монгол улс НYБ-ын гишvvн орныхоо хувьд єєрийн хvлээсэн vvргээ биелvvлэх ёстой. Энэ бол “Хvн ам, орон сууцны улсын тооллого”-ын тухай хуулийг боловсруулж мєрдєх бас нэг vндсэн шаардлага нь байсан юм.
НYБ-аас батлан гаргасан уг зєвлємжид “Тооллогын хууль нь захиргааны байгууллагыг хариуцлагажуулж, хэрэгцээтэй санхvvжилт гаргах, тооллогын хvрээ, хугацааг тодорхойлох, олон нийтийн идэвхитэй оролцоог хангаж, тооллогын асуулгад vнэн зєв хариулт єгєх иргэн бvрийн хариуцлага, vvрэг, тооллогын ажилтнуудын vvрэг, хариуцлага, тэдний хоорондын харилцааг зохицуулна. vvний зэрэгцээ хувь хvний мэдээллийн нууцлалыг хангах тодорхой заалтыг тооллогын хуулинд тусгаж, тооллогын vйл ажиллагаанд олон нийт итгэл дvvрэн оролцох vндэслэлийг баталгаатай хангасан заалттай байх хэрэгтэй “ гэж маш тодорхой заасан байдаг. Энэ зайлшгvй мєрдєх хэм хэмжээнvvд манай саяхан батлагдсан хуулийн тулгуур vзэл баримтлал нь болсон юм.
Дэлхий нийтээр дагаж мєрдвєл зохих нийтлэг зєвлємж хийгээд эрх зvйт тєр, тєр ёсоо хvндлэн дээдэлдэг єєрийн ард тvмний уламжлал, ємнєх туршлагууд дээрээ vндэслэн хvн ам, орон сууцны тооллогын тухай хууль боловсрогдож ийнхvv УИХ-аар батлагдсанд сэтгэл хангалуун байна.
Хуулийн тєслийг YСГ-ын мэргэжлийн хvмvvс, эрдэмтэд судлаачид, зарим ОУ-ын зєвлєхvvдийн дэмжлэг туслалцаатайгаар боловсруулсан. Хэд хэдэн удаа хэлэлцvvлэг явуулсан. НYБ-ын Хvн амын сангийн бvсийн байгууллага, мєн тус байгууллагаас манай улсад суугаа суурин тєлєєлєгч х.Делия Барселона, тvvний албаныхан асар их дэмжлэг vзvvлсэнд талархалтай байна. Мєн энэ хуулийг санаачлагчаар ажилласан УИХ-ын эрхэм гишvvн Ч.Авдай, С.Ламбаа, Ц.Баярсайхан, Ц.Сvхбаатар, Ч.Содномцэрэн, Ц.Шаравдорж, Я.Санжмятав, Н.Батбаяр нар тун чамбай, нухацтай хандаж байсныг дурдах нь зvйтэй байхаа.
Тэгэхээр “Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хууль олон хvний оюун ухаан, бvтээлч ажиллагааны vр дvнгээр бий боллоо. Нєгєє талаар урд ємнє нь байгаагvй шинэ чиглэлээр Монгол улсын хууль эрх зvйн харилцаа, тvvний шинэчлэлд бодитой хувь нэмэр болохуйц чухал хуультай болсон гэдгийг онцолж тэмдэглэмээр байна...
Сурв: “Хvн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн зорилт, зорилго, зохицуулж буй харилцааны онцлогийн талаар тодруулж ярина уу?
П.Б. Хvн ам, орон сууцны улсын тооллого /ХАОСУТ/-ын тухай хууль бол 6 бvлэг 20 зvйлтэй авсаархан хууль болсон. Хуулийн зорилт нь “Монгол улсын хvн ам, орон сууцны ээлжит тооллого болон завсрын тооллого зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн нэгдvгээр зvйлд товч тодорхой заасан.
Хvн ам, орон сууцны улсын тооллого нь бvх нийтийн, vндэсний хэмжээний ажил vйлс болохыг тодорхойлж, иргэн бvр хvн амын тооллогод заавал оролцох vvрэгтэй болохыг тогтоож, vvргээ биелvvлээгvй тохиолдолд хvлээлгэх хариуцлагын механизмыг хуульчлах, тооллогын явцад тєрийн захиргааны тєв болон орон нутгийн байгууллагууд, иргэдийн хооронд vvсэх харилцааг зохицуулах, тооллоготой холбогдуулан тэдгээрийн эрх, vvрэг, хариуцлагыг тодорхойлох, мэдээллийн нууцлалыг хангах, хамгаалах болон тооллогын ерєнхий болон vе шатуудын ажлын санхvvжилтийг тодорхой болгоход хуулийн зорилго оршиж байгаа юм. Тухайлбал; ХАОСУТ-ны тухай хуулиар, тооллого зохион байгуулж явуулах; Тооллого явуулах зарчим; Тооллого зохион байгуулж явуулах эдийн засгийн баталгаа; Тооллогын тєрєл, хугацаа, хамрах хvрээ; Тооллогын мэдээллийн vзvvлэлт; Тооллогын зохион байгуулалт; Тооллого зохион байгуулж явуулахад тєрийн болон орон нутгийн байгууллага, иргэдийн оролцоо; Тооллогын мэдээллийн нууцлал, хадгалалт, хамгаалалт; Хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага зэргийг нарийн зохицуулж єгсєн.

Мєн тvvнчлэн хvн ам, орон сууцны ээлжит тооллого болон завсрын тооллого явуулж байх, тооллогын хамралтын хvрээг тогтоох /хэнийг тоолох, хэнийг тоолохгvй байх/, тооллогыг эрхлэн явуулах статистикийн байгууллагын бvрэн эрх, тvvний бvтцэд байх тооллогын нэгжийн хvлээх vvрэг, тооллогын улсын комиссын хvлээх vvрэг, тооллого зохион байгуулж явуулахад тодорхой чиг vvрэгтэй оролцох яамд, тєрийн болон орон нутгийн бусад байгууллагуудын vvрэг, иргэдийн хvлээх vvрэг, тоолох vеийн vйл ажиллагааны зохион байгуулалт, тооллогын мэдээллийн нууцлалт, хадгалалт, хамгаалалт, тооллогын мэдээллийн боловсруулалт, тvvнд хийх дvн шинжилгээ, ашиглалт, тархаалтын асуудлуудыг зохицуулсан болно.
Иргэдийн зайлшгvй хvлээх vvрэг бол тєр, засгийн бодлогыг тодорхойлох аливаа судалгаа, тооллогод оролцож vнэн зєв мэдээлэл єгєх асуудал юм. Иймээс хvн амын тооллогод заавал хамрагдаж холбогдох мэдээллийг бvрэн єгєх талаар хуульд зааж єгсєн.
Сурв: Хvн ам, орон сууцны тооллогын тухай хуулийг хэдийнээс мєрдєж эхлэх вэ?
П.Б. ХАОСУТ-ын тухай хууль 2008 оны 1 дvгээр сарын 25-наас хvчин тєгєлдєр болохоор уг хуулинд заалт бий. Тиймээс энэ єдрєєс дагаж мєрдєнє гэсэн vг.
Сурв: Хvн ам, орон сууцны тооллого шинэ хуулийн дагуу хэзээ явагдах вэ? Тооллогын мєн чанар, хvрээ, зохион байгуулалтын талаар юу хэлэхсэн бол?
П.Б. Хvн ам, орон сууцны ээлжит тооллого 2010 онд явагдана. Монгол Улс уг тооллогыг анх удаа тусгайлан зохицуулсан хуулийн хvрээнд явуулна. Хуулийн 7.8 дугаар зvйлд зааснаар Хvн ам, орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутамд улс орон даяар; харин завсрын тооллогыг ээлжит тооллогын хооронд буюу 5 жил тутамд явуулж байх ёстой юм.
Хvн ам, орон сууцны тооллогоор тооллогын нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэн бvрийг тоолж, амьдарч буй орон байрных нь нєхцєлийн талаарх мэдээллийг илvv тодорхой шалгуураар гаргаж авах ёстой болно. Тэрчлэн хуульд заасанчлан Улсын тооллогын явцад хvн ам зvй, нийгмийн; газар зvй, шилжих хєдєлгєєний, эдийн засгийн; орон сууцны нєхцєлийн гэсэн нэн тэргvvний зайлшгvй шаардлагатай 4 багц асуудлын хvрээнд 20 гаруй шалгуур vзvvлэлтээр тусгайлсан асуулгаар хариулт авч энэ талын мэдээллийн эх vvсвэрийг бvрдvvлж авах зорилт тавьдаг байх болно.
Тэрчлэн vндэсний хэмжээний бодлого хєтєлбєр боловсруулах, хэрэгжилтийн явцыг хянах, vнэлж дvгнэхэд шинэ мэдээллийн хэрэгцээ шаардлага байнга єсєн нэмэгдэж байдагтай холбогдоод тухайн ээлжит тооллого явуулах vеийн асуулгад нэмэлт оруулж, уян хатан зарчмаар ханддаг байх болно. Тухайлбал, 2010 оны тооллогын хvрээнд л гэхэд Мянганы хєгжлийн дэлхий нийтийн болон vндэсний зорилтуудын зарим шалгуур vзvvлэлтvvдийн байдлыг тодорхой хэмжээгээр нэмж цуглуулах шаардлага байна. Нєгєє талаас мэдээллийн технологийн хєгжлийн шинэ дэвшилт аргууд єргєнєєр нэвтэрч байгаа цаг vед болох тооллого учраас нэлээд онцлогтой ажлууд бас давхар хийгдэнэ.
Сурв: Уг хуулийг хэрэгжvvлэх чиглэлээр ямар дэс дараатай арга хэмжээнvvд авагдах вэ?
П.Б. Та маш чухал асуудлыг хєндлєє. Ээлжит тооллого 2010 онд болох юм чинь гэж санаа амар байх ямарч боломжгvй. Учир нь ХАОСУТ-ын тухай хуульд Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгvй жилийн ємнє УИХ зарлана гэсэн заалт бий. Тэгэхээр хуулийн энэхvv заалтыг баримтлан зохион байгуулалтын шинжтэй хэд хэдэн асуудлыг нэн даруй шийдvvлэх шаардлага тавигдаж байна.
Юуны ємнє тооллого явуулах товыг тогтоох; Тооллогын улсын комисс байгуулах гэсэн хоёр асуудлаар УИХ-ын тогтоол гаргуулах санал боловсруулж оруулаад байна. Тооллого зохион байгуулах шат шатны комиссуудыг томилж ажилд нь оруулна. Тооллогын хуулийг сурталчлах, хэрэгжvvлэх ажлууд хийгдэнэ.
Тооллогын асуулга, зааврыг боловсруулах, туршилтын тооллого явуулах бэлтгэлийг энэ оны эхний хагаст багтаан хангах, эцэслэх, шат шатны сургалтууд явуулах, тєсєв, хєрєнгє санхvvгийн асуудлыг зохион байгуулалттайгаар шийдвэрлэх зэрэг олон дэс дараатай ажлууд хэрэгжих болно.
Боловсруулж бэлтгэх баримт бичгийн хэлбэртэй ажлууд ч бий. Зохион байгуулалтын шинжтэй, хєрєнгє мєнгє босгох, ОУ-ын байгууллагууд доноруудтай холбогдож хэлэлцvvлэгvvд хийх, тооллогын мастер тєлєвлєгєє боловсруулж, газар зvйн байршлын зураглал гаргах; тооллогын vед хэрэглэх технологийг сонгох гэхчлэн мэргэжлийн тvвшинд хийх олон ажил байна.vндэсний статистикийн тєв байгууллагын бvтцэд тооллогын асуудал эрхэлсэн байнгын нэгж бий болох ёстой. Тvvний бvрэлдэхvvн тєсєв, санхvvгийн асуудлыг шийдvvлэх, мєн улсын комиссын орон тооны нарийн бичгийн даргыг томилуулах, ажилд нь оруулах арга хэжээнvvдийг цаг алдалгvй авах ёстой болж байна.
Сурв:Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль гарснаар vндэсний статистикийн байгууллагын vйл ажиллагаа, эрхлэх ажлын чиг vvрэгт ямар нэг єєрчлєлт орсон уу?
П.Б. vндэсний статистикийн байгууллагын vйл ажиллагаа, эрхлэх ажлын чиг vvрэгт зарчмын том єєрчлєлт орохгvй ээ. Харин хvн амын тооллого, судалгаа, шинжилгээний асуудлыг эрхлэн гvйцэтгэх чиг vvрэгтэй байнгын нэгжтэй болно. Тооллогын асуудал хариуцсан бvтцийн нэгж нь тооллогын болон тооллого хоорондын судалгааны мэдээлэлд дvн шинжилгээ хийх, гvнзгийрvvлсэн судалгаа, тооцоо хийх, мэдээллийг нийтэд тархаах, єсєн нэмэгдэж буй мэдээллийн хэрэгцээ шаардлага болон vндэсний хєгжлийн зорилтуудын хэрэгжилтэнд мониторинг хийх, хvн ам, хєгжлийн хоорондын хамаарлыг судлах vvрэгтэй байх юм. Ингэснээр байнга єсєн нэмэгдэж байгаа мэдээллийн шинэ хэрэгцээ, шаардлагыг бvрэн хангаж чадах боломжийг бvрдvvлж єгєх давуу талтай.
Сурв: Хvн ам, орон сууцны тооллогын хуультай хамт Статистикийн тухай Монгол Улсын хуулинд ямар чиглэлээр нэмэлт, єєрчлєлт оруулсан бэ? Тvvний мєн чанарын талаар тайлбар хийнэ vv?

П.Б. Хvн ам, орон сууцны улсын тооллогын холбогдолтой харилцааг тусгайлсан хуулийн зохицуулалтанд оруулж байгаатай нэг талаас холбоотой; нєгєє талаар Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг vндэсний хэмжээнд илvv сайн хангаж мєрддєг байх; ялангуяа гvйцэтгэх засаглалын байгууллагуудын vйл ажиллагааны эцсийн vр дvнг илэрхийлэх, vнэлж дvгнэхэд чиглэгдсэн шалгуур vзvvлэлтийн тогтолцоо, захиргааны статистик мэдээллийн чанарыг сайжруулах, уг ажлыг мэргэжлийн тvвшинд гvйцэтгэдэг байх чадавхийг бvрдvvлж хvлээх хариуцлагыг нь єндєржvvлэх шаардлагыг харгалзан зарим нэмэлт єєрчлєлт оруулсан болно.

Хуулинд орсон гол єєрчлєлт бол vндэсний статистикийн байгууллагын эрхлэх чиг vvрэгт “….Улсын нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллийг холбогдох яамдтай хамтран гаргаж, Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас нэг сараас доошгvй хугацааны ємнє Улсын Их Хуралд мэдээлэх; Улсын хэмжээний бvртгэл, мэдээллийн нэгдсэн арга зvйг холбогдох байгууллагуудтай хамтран тогтоож мєрдvvлэх; Улсын хvн ам саяар нэмэгдэх бvрд сая дахь иргэнийг бvртгэн баримтжуулж, Монгол улсын Ерєнхийлєгчид мэдээлэх; гэсэн урд ємнє тодорхойгvй байсан асуудлуудыг тодруулсан заалтууд шинээр орсон явдал болно. Эдгээрийг хэрхэн зохицуулж байх вэ? гэдгийг цаашид нарийвчлан авч vзэж эрх зvйн харилцааг тодорхой болгох шаардлагатай болно байх;
“Статистикийн тухай” хуульд заасан ёсоор яамдад захиргааны статистикийн мэдээлэл хариуцсан нэгжтэй байх; vндэсний статистикийн газрыг vСХороо болгон нийгэмд гvйцэтгэх vvргийг нь єргєжvvлэх чиглэлийн зохицуулалт хийгдэх болсон. Мєн статистикийн хєгжлийн сан бий болгож vндэсний статистикийн хєгжлийг дэмждэг байх заалт орсон байгаа.
Улс орны эдийн засаг, нийгмийн хєгжлийн явцад болон даяарчлагдаж байгаа дэлхий нийтийн хандлагад олон шинэ vзэгдэл юмсын хєгжил хєдєлгєєнийг тоон илэрхийллийн хувьд дvгнэж гаргах шаардлага єдрєєс єдєрт нэмэгдэж, статистикийн шинжлэх ухааны єргєн арга зvйгээр тэдгээрийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох болж байна. Манай орон эдийн засаг, нийгмийн чиглэлийн олон хєтєлбєр, тєлєвлєгєєг хэрэгжvvлж байгаа бєгєєд тэдгээр нь тухайн асуудлыг эрхэлсэн яамдын шугамаар голчлон хэрэгждэг. Эдгээр хєтєлбєр, тєлєвлєгєє, МХЗ-ын шалгуур vзvvлэлтийн хэрэгжилтэнд vнэлгээ дvгнэлт єгєхєд албан ёсны статистикийн мэдээллээс гадна захиргааны статистикийн мэдээлэлд тулгуурлаж байна. Одоогийн байдлаар яамд, агентлагийн захиргааны статистикийн мэдээллийг мэргэжлийн тvвшинд хариуцах эзэнгvй, аль нэг албадын нэмэлт vvргээр зохицуулагдаж байгаа нь шаардлага хангахгvй болсон байна. Иймээс яамд бvтэцдээ захиргааны статистикийн мэдээлэл хариуцсан нэгжтэй байхаар нэмэлт оруулав. Ингэснээр албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн уялдаа, арга зvй сайжирч, мэргэжлийн тvвшинд vнэлгээ дvгнэлт хийгдэх нєхцєл бvрдэх юм.
Сурв:Yндэсний статистикийн газрыг хороо болгон єєрчилсєн байна. Газар байгаад хороо болсны давуу тал нь юу юм бэ?. vйл ажиллагаа, зохион байгуулалт, ер нь сттусын хувьд зарчмын ямар єєрчлєлт гарах вэ?.
П.Б. єнєєгийн Олон улсын жишгээс харахад статистикийн байгууллага нь єнгєрсєн vйл явцыг араас нь бvртгэж тооцдог, тvvнийгээ тодорхой хугацааны дараа мэдээлдэг тийм захиргааны дуулгавартай гvйцэтгэгч байхаа больж, харин улс орны эдийн засаг, нийгмийн хєгжлийн байдалд шуурхай бодит мэдээлэл болохуйц статистик тоо мэдээллийг цуглуулж боловсруулалт хийдэг, явцын дvн шинжилгээ хийж, хяналт, vнэлгээ, дvгнэлт єгдєг, ойрын болон ирээдvйн чиг хандлагын талаар оновчтой тєсєєлєл, таамаглал дэвшvvлж, прогноз гаргах чиглэлээр илvv бvтээлч, шинжлэх ухаан ч чанарыг vйл ажиллагаандаа мєрддєг болж байна. Манай орны хувьд ч статистикийн байгууллагын цуглуулсан мэдээлэлд тулгуурлан хєгжлийн чиг хандлагыг харуулсан хэтийн тооцоо, прогноз хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага улам нэмэгдэж байна. Энэ нєхцєлд мэдээллийн боломжит бvхий л эх vvсвэрийг ашиглан эдийн засаг, нийгмийн олон талт хvчин зvйлийн судалгааг тvлхvv хийдэг болох ёстой юм. Нэгэнт vйл ажиллагаа маань захиргааны шинжээсээ шинжлэх ухаан ч байдал руу илvv шилжиж байгаа учраас тvvнийг дагуулж, байгууллагын нэрээ єєрчилсєн нь аливаа юмны агуулга нэрээ тодорхойлдог гэсэн логиктой тохирч байгаа гэж бодож байна.
НYБ-ын Статистикийн байгууллага нь хороо гэж нэрлэгддэг бєгєєд олонх улс орны vндэсний статистикийн байгууллагууд “Хороо” “Хvрээлэн” “Институт” гэсэн нэртэй байгааг бас харгалзаж vзсэн. Мєн тvvнчлэн манайд ч гэсэн Засгийн газрын байгууллагууд болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын чиг vvргийн ялгаа заагийг илvv тодруулах зарчим барьж байгаа нь ойлгогддог. /Сонгуулийн ерєнхий хороо, Санхvvгийн зохицуулах хороо г.м/ Энэ бvхнийг удирдлага болгосон байх. Дашрамд дурдахад УИХ-ын байгууллагуудын эрх зvйн байдлын тухай ерєнхий хууль манайд vгvйлэгдсээр байна. Нийтлэг зарчмаар шийдвэл зохих олон асуудал орхигдож, зєвхєн тус тусын хуулиар vйл ажиллагаагаа зохицуулж байгаа нь учир дутагдалтай санагддаг юм.
Сурв:Статистик хєгжлийн сантай болох юм байна. Сангийн зорилго, чиглэл, бvрдvvлэх эх vvсвэр нь юу байх вэ?.
П.Б.Олон орны статистикийн байгууллага дэргэдээ хєгжлийн сантай байдаг юм байна. Сан нь эдийн засаг, статистик, бvртгэлийн vйл ажиллагааг дэмжих, сурталчилах, хєгжvvлэхэд мэргэжлийн болон техникийн туслалцаа vзvvлэх гол зорилготой, ашгийн бус хэлбэртэйгээр зохион байгуулагддаг нийтлэг жишиг тогтжээ. Санхvvжилтийн хувьд тєсвийн хєрєнгєєр бvрдvvлдэг туршлага ч байна. Тєсєв, ОУ-ын байгууллагын хандив, тусламж, дэмжигчдийн хандив тусламж аль алиныг нь уг санд оруулахыг зєвшєєрсєн улс орон ч байна.
Манай хуульд зарчмын хувьд ийм сан байхыг л хуульчилж єгсєн. Харин уг санг ямар зарчмаар хэрхэн бий болгож vр дvнтэй ажиллуулах вэ? гэдэг асуудлыг жич авч vзэх болно. Тусгай зориулалтын сангуудын тухай хууль, ЗГ-ын шийдвэрvvд байдаг шvv дээ. Тэр бvхэнтэй холбоотойгоор цаашид зохицуулж болох байх;



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :