Нийтэлсэн: 2008 он 03 сар 04. 00 цаг 00 минут

Yндэсний статистикийн салбарын тєв, орон нутгийн удирдах ажилтны зєвлєгєєн 2008 оны 1 дvгээр сарын 16-18-нд Улаанбаатар хотноо боллоо. Зєвлєгєєнд YСГ-ын удирдлага болон нийслэлийн статистикийн газар, 21 аймаг, 9 дvvргийн статистикийн хэлтсийн дарга нар оролцлоо.

Тус зєвлєгєєнєєр статистикийн салбарын тєв, орон нутгийн байгууллагуудаас 2007 онд хийж гvйцэтгэсэн ажлаа нэгтгэн дvгнэж, 2008 онд салбарын ємнє дэвшvvлэн тавих зорилт, чиглэлээ тодорхойллоо. Нийслэл, аймаг, дvvргийн статистикийн газар, хэлтсээс 2007 онд хийсэн ажлын дvн, vндэсний Статистикийн Газрын даргатай байгуулсан гэрээний биелэлтийг дvгнэж байр эзлvvллээ.
Статистикийн салбарын хамт олноос єнгєрсєн 2007 онд vндэсний тооцооны системийг нэвтрvvлэх, ДНБ-ий тооцоо, статистикийн vндэсний стандарт, арга зvйг олон улсын стандартын дагуу шинэчлэн сайжруулах ажилд дорвитой єєрчлєлт гаргаж, статистик мэдээний хангах хvрээг нэмэгдvvлэх, статистикийн мэдээлэгч хэрэглэгчидтэй vйл ажиллагааг єргєжvvлж, маркетинг сурталчилгааны ажлыг шинэ шатанд гаргахын зэрэгцээ салбарын тєв, орон нутгийн хvний нєєцийн болон техник технологийн чадавхийг сайжруулах талаар тавьсан зорилтуудаа vндсэнд нь ханган биелvvлснийг дvгнэлээ...

Статистикийн салбарын тєв, орон нутгийн албадаас “Албан ёсны статистикийг хєгжvvлэх” дунд хугацааны хєтєлбєрийг хэрэгжvvлэх vйлсэд амжилт гарган, хэрэглэгчдийг статистикийн vнэн бодит, шуурхай мэдээллээр чанарын єндєр тvвшинд ханган, статистикийн албаны ємнє дэвшvvлсэн зорилтыг ханган биелvvлсэн Нийслэлийн статистикийн газар 2007 оны ажлаараа тэргvvн байранд шалгарч, Тєв, Баян-єлгий, Орхон, Баянхонгор аймгийн статистикийн хэлтсvvд удаах байруудыг эзэллээ.Тvvнчилэн, vСГ-ын даргатай байгуулсан vйл ажиллагааны гэрээний vvргээ нэр тєртэй биелvvлж, хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулсан Архангай, Сэлэнгэ, Говь-Сvмбэр, аймгийн статистикийн хэлтсийн дарга Ц.Самдан, Д.Мягмарсvрэн, Я.Отгонбаяр, Нийслэлийн Сонгино-Хайрхан дvvргийн статистикийн хэлтсийн дарга Б.Алтангэрэл нарыг “Батламж” мєнгєн шагналаар шагнаж урамшуулав.

Yндэсний Статистикийн салбарын 2007 оны ажлын vр дvн, цаашдын зорилтын тухай YСГ-ын дэд дарга Г.Гэрэлт-Од илтгэл тавьж хэлэлцvvллээ.

Зєвлєгєєнийг дvгнэн YСГ-ын Дарга П.Бямбацэрэн vг хэлж, Статистикийн албаны тєв, орон нутгийн байгууллагын vйл ажиллагаанд дvгнэлт єгч, салбарын ємнє дэвшvvлэн тавьж буй зорилтыг хэрэгжvvлэх талаар vvрэг даалгавар єгєв.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :