Нийтэлсэн: 2008 он 07 сар 30. 00 цаг 00 минут

2008 оны 7-р сарын 25-ны  байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 6 дугаар сарын дундаж  үнэтэй  харьцуулахад 2.9 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад хүнсний барааны үнэ 0.8 хувиар өссөн байв.

Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад, шар будааны үнэ 4.1 хувь, хонины ясгүй, цул махны үнэ 5.0 хувь, дотоодын төмс болон луувангийн үнэ 10.2-18.7 хувь, манжин, байцааны үнэ 6.9-25.0 хувь өсч, “Алтан тариа” ХК-ийн савласан I-р зэргийн гурилын үнэ тогтвортой байлаа.

Харин дотоодын задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.9 хувь, импортын гурилын үнэ 2.7-4.6 хувь, талхны үнэ 0.5 хувь, цагаан будааны үнэ 2.7 хувь, шингэн сүүний үнэ 13.3 хувь, цөцгийн тосны үнэ 0.2 хувь, ургамлын тосны үнэ 3.9 хувь, элсэн чихрийн үнэ 1.2 хувь, өндөгний үнэ 1.0 хувь, сонгины үнэ 7.6 хувиар буурсан байна (Хүснэгт 1, 2).

Өмнөх 7 хоног буюу 2008 оны 7 сарын 18-ны дундаж үнэтэй харьцуулахад хүнсний гол нэрийн барааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг бараа тус бүрээр харуулбал:

Махны дундаж үнэ: 2008 оны 7 сарын 25-ны байдлаар хонины ясгүй махны үнэ өмнөх 7 хоногийнхоос  1.7 хувиар буюу 75 төгрөгөөр өсч, хонины ястай махны үнэ 0.3 хувиар буюу 11 төгрөгөөр, үхрийн ястай махны үнэ 3.0 хувиар буюу 125 төгрөгөөр, үхрийн гуяны цул махны үнэ 3.2 хувиар буюу 145 төгрөгөөр, адууны мах 1.0 хувиар буюу 25 төгрөгөөр тус тус өссөн байна...

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ авна уу.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :