Нийтэлсэн: 2008 он 07 сар 23. 00 цаг 00 минут

2008 оны 7-р сарын 18-ны  байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 6 дугаар сарын дундаж  үнэтэй  харьцуулахад 3.7 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад хүнсний барааны үнийн дүн  6.5 хувиар буурсан байв.

Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад, шар будааны үнэ 9.5 хувь, хонины ясгүй, цул махны үнэ 3.2 хувь, дотоодын төмс болон луувангийн үнэ 6.7-11.9 хувь, манжин, байцааны үнэ 6.9-12.9 хувь өсч, элсэн чихрийн үнэ тогтвортой байлаа.

Харин дотоодын задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.9 хувь, импортын гурилын үнэ 2.6-3.9 хувь, дотоодын талхны үнэ 0.5 хувь, цагаан будааны үнэ 2.7 хувь, шингэн сүүний үнэ 9.9 хувь, цөцгийн тосны үнэ 0.2 хувь, ургамлын тосны үнэ 3.9 хувь, өндөгний үнэ 0.7 хувь, сонгины үнэ 3.3 хувиар буурсан байна (Хүснэгт 1, 2).

Өмнөх 7 хоног буюу 2008 оны 7 сарын 10-ны дундаж үнэтэй харьцуулахад хүнсний гол нэрийн барааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг бараа тус бүрээр харуулбал:

                Махны дундаж үнэ: 2008 оны 7 сарын 18-ны байдлаар хонины ясгүй махны үнэ өмнөх 7 хоногийнхоос  4.1 хувиар буюу 184 төгрөгөөр, хонины ястай махны үнэ 9.1 хувиар буюу 405 төгрөгөөр, үхрийн ястай махны үнэ 13.0 хувиар буюу 612 төгрөгөөр, үхрийн гуяны цул махны үнэ 10.2 хувиар буюу 517 төгрөгөөр, адууны мах 25.4 хувиар буюу 842 төгрөгөөр тус тус буурсан байна...

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ авна уу.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :