Нийтэлсэн: 2008 он 07 сар 04. 00 цаг 00 минут

2008 оны 6-р сарын 27-ны  байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 5 дугаар сарын дундаж  үнэтэй  харьцуулахад 3.5 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад хүнсний барааны үнийн дүн харьцангуй тогтвортой байв.

 Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад цагаан болон шар будааны үнэ 0.8-9.7 хувь, бүх төрлийн махны үнэ 2.9-5.9 хувь, ургамлын тосны үнэ 2.2 хувь, элсэн чихрийн үнэ 1.5 хувь, дотоодын төмсний үнэ 29.9 хувь, манжин, луувангийн үнэ 28.4-48.8 хувь өсчээ.

Харин дотоодын задгай 1-р болон 2-р зэргийн гурилын үнэ 0.4-2.7 хувь, савласан дээд болон 1 дүгээр зэргийн гурилын үнэ 1.2-1.5 хувь, импортын гурилын үнэ 0.3-4.5 хувь, шингэн сүүний үнэ 22.6 хувь, цөцгийн тосны үнэ 0.3 хувь, өндөгний үнэ 0.9 хувь, сонгино, байцааны үнэ 4.1-14.9 хувиар буурсан байна. (Хүснэгт 1, 2)

Өмнөх 7 хоног буюу 2008 оны 6 сарын 20-ны дундаж үнэтэй харьцуулахад хүнсний гол нэрийн барааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг бараа тус бүрээр харуулбал:

Махны дундаж үнэ : 2008 оны 6 сарын 27-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх 7 хоногийнхоос  0.3 хувиар буюу 11 төгрөгөөр, үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар буюу 50 төгрөгөөр, үхрийн гуяны цул мах 0.4 хувиар буюу 22 төгрөгөөр өсч,  харин адууны ястай махны үнэ 1.5 хувиар буюу 50 төгрөгөөр,  хонины цул махны үнэ 0.3 хувиар буюу 14 төгрөгөөр тус тус буурсан байна. H

Улсын нөөцийн буюу зоорины мах нийслэлийн 2 зах дээр 1 кг нь дунджаар 2200 төгрөгөөр худалдаалагдаж байна...

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ авна уу.

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :