Нийтэлсэн: 2008 он 06 сар 25. 00 цаг 00 минут

2008 оны 6-р сарын 20-ны  байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 5 дугаар сарын дундаж  үнэтэй  харьцуулахад 3.5 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1 хувь өссөн байна.

Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад талхны үнэ 1.2 хувь, цагаан болон шар будааны үнэ 0.8-9.7 хувь, бүх төрлийн махны үнэ 2.7-5.0 хувь, ургамлын тосны үнэ 9.8 хувь, элсэн чихрийн үнэ 1.5 хувь, дотоодын төмсний үнэ 31.2 хувь, манжин, луувангийн үнэ 24.8-41.1 хувь өсчээ.

Харин дотоодын 1-р зэргийн гурилын үнэ 1.2-2.7 хувь, савласан дээд гурилын үнэ 1.5 хувь, 2-р зэргийн задгай гурилын үнэ 0.4 хувь, импортын гурилын үнэ 0.3-4.5 хувь, шингэн сүүний үнэ 22.6 хувь, цөцгийн тосны үнэ 0.3 хувь, өндөгний үнэ 0.9 хувь, сонгино, байцааны үнэ 2.7-16.6 хувиар буурсан байна

Өмнөх 7 хоног буюу 2008 оны 6 сарын 13-ны дундаж үнэтэй харьцуулахад хүнсний гол нэрийн барааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг бараа тус бүрээр харуулбал:

Махны дундаж үнэ : 2008 оны 6 сарын 20-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх 7 хоногийнхоос 0.5 хувиар буюу 22 төгрөгөөр, адууны ястай махны үнэ 2.9 хувиар буюу 100 төгрөгөөр буурсан бол  үхрийн ястай мах 1.4 хувь буюу 62 төгрөгөөр, үхрийн гуяны цул мах 0.2 хувь буюу 11 төгрөгөөр тус тус өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. H

Улсын нөөц мах болох зоорины хонины мах 1 кг нь дунджаар 2200 төгрөг, үхрийн мах 2200 төгрөгөөр худалдаалагдаж байна...

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ авна уу.

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :